Хавдар судлалын үндэсний төвөөс Хавдрын эсрэг өдрийг тохиолдуулан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 2023 оны хавдрын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
2023 оны хорт хавдрын бүтэц өөрчлөгдөөгүй бөгөөд элэгний хавдар нийт хавдарын 42 хувийг эзэлж байна. 10 жилийн өмнө элэгний хавдар дангаараа 38-40 хувийг эзэлдэг байсан бол өмнөх 10 жилийн үзүүлэлттэй харьцуулахад хавдрын төрөл дунд элэгний хавдрын эзлэх хувь буурсан.Ходоод, уушги,умайн хүзүү, улаан хоолойны хавдрууд зонхилж байгаа гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцоллоо.
2016-2020 оны дундаж үзүүлэлтээр бүс нутгаар нь авч үзвэл хамгийн өндөр өвчлөл, нас баралттай нь Зүүн бүсийн аймгууд буюу Увс, Орхон, Говь-Алтай, Хэнтий, Дорнод аймаг.
2023 оны байдлаар 28855 хүн хорт хавдрын шалтгааны улмаас аймаг, дүүргийн хавдар судлалын төвд хянагдаж байна.
Үүнд:
-1 жил амьдарч байгаа 25 хувь
-1-2 жил амьдарч байгаа хүмүүс 10 хувь
-2-3 жил амьдарч байгаа хүмүүс 9 хувь
-3-4 жил амьдарч байгаа хүмүүс 7 хувь
-4-5 жил амьдарч байгаа хүмүүс 7 хувь
-5-аас дээш жил амьдарч байгаа хүмүүс 43.3 хувийг эзэлж байна.
Хорт хавдраар оношлогдоод 5-аас дээш жил амьдарч буй хүмүүсийн өвчлөл:
-Элэг 31.3
-Улаан хоолой 31.9
-Ходоод 34.5
-Бүдүүн, шулуун гэдэс 38.3
-Бөөр 40
-Өндгөвч 47
-Хөх 47.7
-Бамбай 48.1
Умайн хүзүү 55.8