Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Завхан аймгийн Улиастай суманд гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах эрсдэлтэй байсан тул 0.8 м өндөртэй далан байгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Завхан аймаг, Улиастай сум Богдын гол багийн Өндөр толгой, Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т нэгдүгээр сарын 28-ны өдрийн 09:55 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10:12 цагаас эхлэн 6 цаг 40 минут ажиллаж, 110 м3 шороо зөөж 50 м урт, 3.5 м өргөн, 0.8 м өндөртэй далан байгуулсан аж.

Түүнчлэн голын халиа үүссэн тухайн газарт 130 гаруй айл өрх оршин суудаг байна.

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.