Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -36...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -29...-34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

Нэг шөнийн дотор гэр бүлийн хүчирхийлэл 73 үйлдэгдэж, 113 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Нэг шөнийн дотор гэр бүлийн хүчирхийлэл 73 үйлдэгдэж, 113 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.