Өчигдөр буюу энэ сарын 25-ны орой Дорнод аймгийн Хэрлэн суманд том хэмжээний гал гарсан. Галыг унтраахаар очсон албан хаагч ухаан алджээ гэх мэдээлэл гарсан бөгөөд уг асуудалд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд тайлбар өглөө.