Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Баянгол дүүрэгт дахин гурван сургууль барихаар газрынх нь асуудлыг шийдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Алтай хотхон, Голден парк зэрэг том хорооллуудад сургууль барих газрыг шийдэж, дулаан орохоор барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Баянгол дүүргийн 24-р хороо Алтай хотхон, 25,28-р хороонд Материал Импексийн газар, 16-р хороо Ганданд байрладаг 100 ламын дотуур байрыг буулган сургууль барих газруудыг тус тус чөлөөлөөд байна. Дулааны улирал эхлэхэд барилгын ажлыг эхлүүлнэ. Анх 2020 онд гишүүн болж байхад Баянгол дүүргийн 11 хороо сургуульгүй байсан. Одоо дээрх гурван хорооны асуудлыг шийдсэнээр үндсэндээ ганц л хороо сургуульгүй үлдэж байна. Тус хороонд газар чөлөөлөх хүсэлтийг холбогдох хүмүүст хүргүүлсэн байгаа. Мөн цэцэрлэггүй байсан 13 хорооны асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд "Хамгийн сайн сургууль гэртэйгээ ойрхон сургууль" гэдэг зарчмаар ажиллаж, дүүргийн хэмжээнд 10 хороонд сургууль барих санхүүжилт, шинэ барилга, өргөтгөлийн барилга, газрын асуудлыг шийдвэрлэн ажилласан байна" гэлээ.

П.Наранбаяр: Х.Нямбаатар гэдэг хүн ням гарагт дандаа иргэдийг цочроосон гэнэтийн шийдвэр гаргаж байна
П.Наранбаяр: Х.Нямбаатар гэдэг хүн ням гарагт дандаа иргэдийг цочроосон гэнэтийн шийдвэр гаргаж байна
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.