Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө төв болон говийн аймгуудын зарим хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Автомашин нь цасанд суусны улмаас хоёр хүүхэд, 2 том хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг Сүхбаатар аймагт гарсан. Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй.

Орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна.

Иймд

-Хол, ойрын замд зорчихдоо зөвхөн баталгаат зам гүүрийг сонгох

-Машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, түлшний нөөцтэй явах

-Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Нийтийн тээврийн чиглэл харах IMAP аппликейшний туршилтын хувилбар App Store болон Play Store-д ороод байна
Нийтийн тээврийн чиглэл харах IMAP аппликейшний туршилтын хувилбар App Store болон Play Store-д ороод байна
 
И.Мишээл: “Silk Way Star” шоуныхан “Монголчууд чамайг маш их дэмждэг.  Чи үнэхээр том артай юм аа“ гэж хэлсэн. Монголчууддаа баярлалаа
И.Мишээл: “Silk Way Star” шоуныхан “Монголчууд чамайг маш их дэмждэг. Чи үнэхээр том артай юм аа“ гэж хэлсэн. Монголчууддаа баярлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.