
“Хаврын баярын урамшуулал” гэх гарчигтай Төрийн банкны веб хуудсыг дуурайж хийсэн хуурамч веб сайтад Төрийн банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллээ оруулахгүй байх, худал мэдээлэлд автахгүй байхыг харилцагчдадаа Төрийн банкны зүгээс анхааруулж байна. Банкны нэр, логог ашиглан хувийн мэдээлэлд халдах байдлаар судалгаа авах мессеж илгээх, зээл, урамшуулал, азаа үзэхийг санал болгож буй залилан хийх оролдлого нэмэгдэж байгаа юм.
Мөн банкны аппликейшныг хуурамчаар үйлдэн харилцагчдыг төөрөгдүүлэх, залилах үйлдэл тасрахгүй байна. Банкны зүгээс харилцагчийн нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодыг асуудаггүй, линкээр нэвтрэхийг шаарддаггүй, санал болгодоггүй ба энэ мэт үйлдлийг хийдэггүйг анхаарахыг хэрэглэгчдэдээ зөвлөлөө.
Иймд харилцагч та бүхэн нийгмийн сүлжээн дэх хаягуудын хуурамч эсэхийг сайтар нягталж, сэрэмжилнэ үү Хэрэв та "азаа үзээрэй", "ок, за гэж бичээд мөнгө хожоорой" гэх болон "судалгаанд оролцохын тулд линк дээр дарна уу", эсвэл "таны мэдээллийг шалгаж байна холбоос линк дээр дарна уу" гэх мэт сэжигтэй пост, нийтлэл харсан, мессеж хүлээн авсан бол тухайн хуудас болон постыг report хийх;
Холбоос линк дээр дарахгүй байх;
Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх;
Хэрэв дамжуулсан бол нууц үгээ цаг алдалгүй солих; үйлчилгээг хүчингүй болгох;
Гэр бүл, ойр дотнын хүмүүстээ сэрэмжлүүлэх зэрэг арга хэмжээ авна уу. Фишинг халдлагыг таних, түүнээс сэргийлэх талаар дэлгэрэнгүй зөвлөмжийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!