Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ: Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд 286 тн бодис зарцуулж ажилласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэл хотод 2024.01.17-ны оройноос цас орж эхэлсэнтэй холбогдуулан 17,18,19,20-ны өдрүүдэд 9 дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 25 мэргэжлийн байгууллагын 980 ажилтан албан хаагчид, 200 тусгай зориулалтын машин техниктэйгээр шуурхай арга хэмжээ авахаар зохион байгуулалт хийж ажиллаж байна.

Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд 286 тн бодис, 155.2 тн бодис зарцуулж ажилласан.

Цас ихээр орсон үед эхний ээлжинд авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийж, бодис, давсыг цацах ажлыг хийж гүйцэтгэдэг.

Харин дараагийн шатанд буюу цас орж дууссаны дараа авто замын булан буюу нуухыг нарийн техник хэрэгсэл, хүн хүчээр цэвэрлэж цугларсан цас, бодис, давсны үлдэгдлийг хусч ачих, арилгах ажил үргэлжилдэг.

Улаанбаатар хотын авто замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Тохижилт үйлчилгээний компаниуд авто зам болон явган замын цэвэрлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

“Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно”
“Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно”
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.