Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Архивын чухал бичиг баримтуудыг устгасан төрийн албан хаагчдад эрүүгийн хариуцлага тооц

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнгөрөгч оны 12 дугаар сард ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан Хянан шалгах Түр хороо нүүрсний хоёр шатны сонсголыг зохион байгуулсан. Сонсголын тайланг өчигдөр УИХ-аар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Онцын ач холбогдолгүй хэт олон гэрч дуудаж цаг их алдсан боловч эцсийн ашиг хүртэгч, гол зохион байгуулсан хүмүүс, улс төрчдийг оролцуулж чадсангүй. Сонсгол бол гэм буруугийн шүүх хурал биш иргэдийн мэдэх эрхийг хангах гол зорилготой байсан. Одоо хууль хяналтын байгууллагууд нь ажлаа хий. Архивын чухал бичиг баримтуудыг устгасан төрийн албан хаагчдад эрүүгийн хариуцлага тооц. Хамаарал бүхий этгээдүүд ажлаа өгөөд шалгуул. Төрийн байгууллагатай, эрх мэдэлтнүүдтэй хавсарсан сүлжээгээр дамжуулж асар их хэмжээний хохирол учруулсныг дэлхий нийтэд харуулж олон улсад шившгээ дэлгэлээ" гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд бараалхлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд бараалхлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд