Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАГ АГААР: Улаанбаатарт -6 хэм хүйтэн. Үүлшинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

2024 оны 01-р сарын 11-ний 20 цагаас 01-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өдөртөө нутгийн баруун хасагт баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

Ц.Төрхүү: Цацсан бодис өдөртөө хайлж, үүрээр болон шөнөдөө зайрмагтаж байна. Тиймээс давс, хайрга цацаж байна
Ц.Төрхүү: Цацсан бодис өдөртөө хайлж, үүрээр болон шөнөдөө зайрмагтаж байна. Тиймээс давс, хайрга цацаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.