Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малдаа явж байгаад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Уст тохой багийн "Шивээстийн-Ам" гэдэг газар тус сумын харьяат иргэн Б нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:00 цагт явганаар малдаа явж байгаад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 03-ны өдрийн 00:30 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б /30 настай эрэгтэй/-ыг 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:50 цагт тус багийн "Цэнгэл хайрханы бэл" гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олжээ.

“MR.DO” буюу О.Зундуйдорж АЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ
“MR.DO” буюу О.Зундуйдорж АЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.