Японы Ишикава мужид өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас Тояама, Нийгата зэрэг дөрвөн мужид олон арван хүн шархадсан байна. Өнөөдөр оройн 16 цагийн байдлаар амиа алдсан хүний тоо 48-д хүрээд байна. Түүнчлэн Ишикава, Ниигата, Фукуи, Тояма, Гифу мужуудад олон хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.
ГХЯ-наас өгч буй мэдээллээр, газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. Элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргасан байна.