2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй хуулиудын онцлох заалтуудыг хүргэж байна. Тодруулбал,
-Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлнө. 2024 оны улсын төсөвт эл заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой 25.1 тэрбум төгрөгийг суулгаж баталсан байдаг
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс сард 660 мянган төгрөг болж нэмэгдэж байна
-Тэтгэвэр өвлөгддөг болно. Түүнчлэн таны төлж буй НДШ таны нэрийн дансанд хуримтлагддаг болно
-Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой болж байна
-Боловсролын багц хуулийн төсөл хэрэгжиж эхлэх бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. Мөн тухайн багш, ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ