Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өлзий төв, Дөлгөөн нуурын уулзварын хэвтээ тэнхлэгийн зүүн эргэлтийг хязгаарлана. Ингэснээр уулзвар нэвтрэлт 28 хувиар нэмэгдэнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хотын дарга Х.Нямбаатар Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр дөрөв хоногийн хугацаанд ажиллажээ. Тэрбээр хэлэхдээ,

"Дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа хугацаанд замын хөдөлгөөний жижиг зохицуулалтуудыг хийж, хэвшүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Уран ганы уулзвар, Нарны хороолол орчимд хийхээр төлөвлөж буй зохицуулалтыг ингэж хийхээр төлөвлөж байна.

Мөн түүнчлэн Өлзий төв, Дөлгөөн нуурын уулзварт хэвтээ тэнхлэгийн хоёр зүүн эргэлтийг хязгаарлаж, баруун эргэлтээр зорчих хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр уг хоёр уулзвар дахь автомашины нэвтрэлт тус бүр 28 хувиар нэмэгдэнэ" гэлээ.

Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ноос автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ
Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ноос автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.