Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ноос автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Нийслэлд тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтаар автозамын хөдөлгөөнд оролцуулж буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар дугаарын хязгаарлалт болон түгжрэлийг бууруулах чиглэлд ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Дугаар хязгаарлаж байгаа 40 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтын шинэ тооцооллуудыг хийж байгаа. Мөн шинэ автобус орж ирж байгаатай холбоотой Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны богинын эргэлтийн маршрутыг шинээр тогтоох, тооцох судалгааны ажлыг энэ хугацаанд хийж дууссан. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлгөөн зохицуулалтын болон автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ" гэв.

Засгийн газар 2023 оны сүүлийн хуралдаанаа хийж байна
Засгийн газар 2023 оны сүүлийн хуралдаанаа хийж байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.