Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батаа: ХБ Хөтөлийн зээлд давуу эрхтэй хувьцаа эзэмших өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байна. Удахгүй ЗГ-ын хуралдаанаар орно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой "өрийн дэвтэр"-т гарын үсэг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийх талаар бид мэдээлсэн. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ж.Батаа "Зээлүүд нэлээн сайн төлөгдөж байгаа. Гурван том зээлийн асуудал шийдэгдчих юм бол нийт чанаргүй зээлийн 75 процент нь шийдэгдэнэ. Чанар нь улам муудаж байгаа зээл байхгүй. Эргэн төлөлт хийгдэхгүй нөхцөл байдал зарим компаниуд дээр бий. Үүнд зохицуулалт хийх тал дээр ажиллаж байгаа. Жишээлбэл, Бэрэнгийн арматурын үйлвэр болон Эрэлийн барилга угсралтын комбинатыг худалдаж авах талтай тохиролцох ажил хийгдээд явж байгаа. Удахгүй Хөтөлийн асуудал ЗГ-ын хуралдаанаар орж шийдэгдэх байх. Хөгжлийн банк Хөтөлийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж, давуу эрхтэй хувьцааг эзэмших замаар бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр 14:30 минутанд эхэлнэ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэх шүүх хурал өнөөдөр 14:30 минутанд эхэлнэ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.