Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баавгай болохсон“ кино “Алтан алим“ хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

“Баавгай болохсон” уран сайхны кино олон улсын кино наадмын "Шилдэг дебют кино"-гоор шалгарч, алтан алим цом хүртжээ. Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол кино албан ёсоор сонгогдож, оролцсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол “Баавгай болохсон” уран сайхны кино. Найруулагч нь Пүрэвдашийн Золжаргал юм. Тэгвэл дэлгэцийн энэ бүтээл 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос Монголын кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх гэнэ.

"Баавгай болохсон" уран сайхны кино баг тавдугаар сарын 16-27-ны өдрүүдэд дэлхийн А зэрэглэлийн Каннын наадамд оролцоод ирсэн байдаг.

Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй" гэж хэлсэн байдаг.

Л.Оюун-Эрдэнэтэй тохирох гэж оролдсон “Эрдэнэтийн 49 хувь“-ийнхан шүүхээр хэргээ прокурорт буцаалгалаа
Л.Оюун-Эрдэнэтэй тохирох гэж оролдсон “Эрдэнэтийн 49 хувь“-ийнхан шүүхээр хэргээ прокурорт буцаалгалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.