Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цаггүй амьдрал“ УСК удахгүй нээлтээ хийнэ

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
1 минут 1 секунд

Залуу уран бүтээлч Б.Нямтөрийн найруулсан залуу хосуудын гэр бүлийн харилцааг харуулсан "Цаггүй амьдрал" УСК тун удахгүй нээлтээ хийнэ.

Тус киноны баг хамт олон 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хагас жилийн хугацаанд зураг авалтаа хийж дуусгажээ.

Найруулагч Б.Нямтөр:

"Энэхүү кино нь хайр дурлал гэр бүлийн харилцааг өөр өнцгөөр харуулж өгсөн гэдгээрээ онцлог. Утга санааны хувьд зарим хүмүүс амьдарлынхаа ихэнх цагийг хий дэмий зүйлд зарцуулж жижиг зүйлээс аж жаргалыг мэдрэхээ больчихсон байдаг. Харин зарим нь өөрт үлдсэн богинохон цаг хугацаандаа жаргалтай амьдрах гэж яардаг гэдэг санааг харуулахыг зорилоо. Гол дүрийн жүжигчдийн хувьд шинэ залуу жүжигчдийг сонгон авснаараа онцлог болсон гэж бодож байна" хэмээв.

Тулгуурт гүүрэн байгууламж болон Шинэ тойрог замын төслийг НИТХ дэмжлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тамхины торгуулийг 50 сая болго
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.