Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Сөүл хотын захирагчийн албанаас сайн дурын 40 гишүүнийг манай улс руу илгээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

“Сөүл хотын залуучуудын сайн дурын хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр "Continental" зочид буудалд зохион байгуулагдлаа.

БНСУ-ын Сөүл хотын захирагчийн албанаас томилогдсон 40 сайн дурын гишүүн, Монгол Улсад гурван сарын хугацаанд ажиллана.

Тус албанаас залуучуудад олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд оролцох боломжийг өргөжүүлэх, сайн дурын ажлаар дамжуулан гадаад хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор хийгдэж байна.

Төслийн Монгол дахь менежер Г.Шинэтулга хэлэхдээ "Монголд эхлүүлж буй сайн дурын үйл ажиллагааг Ерөнхий Боловсролын хоёр сургууль болон их, дээд сургуулийн оюутан, сурагчидтай хамтран зохион байгуулна.

Цаашид дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажиллах нь бидний зорилго.

Сайн дурын багийнхан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт”, “Дэлхийн иргэний боловсрол” чиглэлээр гарын авлага боловсруулах, видео контент бүтээх, олон нийтэд зориулагдсан компанит ажлыг зохион байгуулж, сургалтын орчныг сайжруулах болон бусад хамтын ажиллагааны боломжид хувь нэмэр оруулах зорилготой.

Монголд ажиллах гурван сарын хугацаанд оюутан, сурагчидтай хамтарч ажиллаж, судалгаа хийж сурах бичгээ гаргана" хэмээв.

Нэгдүгээр ээлжид Сөүлийн 40 сайн дурын гишүүн Улаанбаатар хотын

  • Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль
  • Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС)
  • Mongolia International University (MIU)
  • Лаборатори 23 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс зэрэг таван байгууллагын оюутан, сурагчидтай хамтран ажиллана.

Мөн “Лантуун Дохио” ТББ-тай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр Ид шидийн орон 1, 2 дугаар салбар дээр сайн дурын ажлыг зохион байгуулах, монгол сайн дурын гишүүдтэй хамтран туршлага солилцох өдөрлөг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг тэрбээр нэмж хэллээ.

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэр гаргалаа
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэр гаргалаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.