2023 оны хоёр дахь ЭЕШ өнөөдөр Монгол хэл бичиг, Түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.
Монгол хэл бичгийн шалгалт 10.00 цагт, Түүх 13.00 цагт, Англи хэлний шалгалт16.00 цагт зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн шалгалтад нийт 5,645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн зургаан байршилд явагдах юм. Тодруулбал Чингэлтэй дүүрэгт 23 дугаар сургууль, 39 дүгээр сургууль, 57 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэгт 1 дүгээр сургууль, 6 дугаар сургууль, 45 дугаар сургуулиудад тус тус явагдана.
Шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас зэргийг авч орохыг хориглоно.