Нүүрсний нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө боллоо. Өнөөдрийн сонсголд Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нартай нэгдмэл сонирхол бүхий Женералтек ХХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан гэх мэдээллийг шинжээч танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараах байр суурийг илэрххийлжээ. Ташрамд дурдахад, тэрбээр гадаадад яваа гэх шалтгаанаар өнөөдрийн сонсголд оролцоогүй билээ.
Тэрбээр "Гуя дагуулж хүзүү гэгч болж хөө. Тодрууллаа. "Найз нь 20 тэвш нүүрс гаргалаа. Мөнгөө авч чаддаггүй ээ. Данс хаачихлаа. Танайхаар дамжуулаад олж авмаар байна" гэж. Нөгөө нь "Тэгээ" гэж. Бусад нь зохиол. Үнэн гутлаа углаж байхад, худал дэлхийг тойрдог гэж Черчилль хэлсэн байх аа..." гэжээ.