Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан ногоон автобус маргаан дагуулж, Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн тус автобусыг НЗДТГ-т нийлүүлсэн гэх "Тэнүүн-Огоо" компанин захирал Б.Ганхуяг цагдан хоригдож буй.
Тэгвэл тус автобусуудыг хэрхэн эсэх нь одоо ч тодорхойгүй байгаа. Энэ талаар Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайханаас тодруулахад "Ногоон автобусыг нийслэл хүлээж аваагүй байгаа. Гэхдээ нэгэнт ороод ирчихсэн 100 автобусыг буцаагаад гаргах боломжгүй гэж би харсан. Шүүх эцэслэн шийдсэний дараа Ногоон автобусны асуудлыг ярина" хэмээлээ.