НББХ хуралдаж байна. Хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Энэ асуудал дээр ЗГ-аас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй байна. Зэвсэгт хүчний хэмжээнд харилцааны дутагдал, гэмт хэргийн шинжтэй зөрчил байхгүй. Нас барсан цэргийн дүгнэлт хэрхэн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна" гэлээ.