Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттулга: Нэр дэвшигч Г.Сайханбаяраас “Намайг ухуулагч О-гийн хэрэгт холбогдуулан шалгасан эсэх“-т тайлбар өгөөч гэж хүссэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан О нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б-гийн амь насыг хохироосон хэрэгт холбогдоод буй. Цагдаагийн байгууллагаас О-г яллагдагчаар татан, цагдан хориод байгаа юм.

Мөн МАН уг асуудалд ёсзүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татах албан бичгээ СЕХ-нд хүргүүлсэн. Харин СЕХ-ноос нэгэнт батламж гардуулан өгсөн тул татах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр сонгуультай холбоотой хэрэг зөрчлийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга Б.Баттулга "Нэр дэвшигч Г.Сайханбаяраас "Намайг ухуулагч О-гийн хэрэгт холбогдуулан шалгасан эсэх"-т тайлбар өгөөч гэж хүссэн. Тиймээс "Тухайн нэр дэвшигчийг гэмт хэргийн оролцогч биш" гэх тайлбарыг нь өгсөн" гэх мэдээллийг өглөө.

ЦЕГ: Хэсгийн хороодод санал авах машин, саналын хуудсууд хүргэгдсэн. 2198 алба хаагч 24 цагаар хамгаалж байна
ЦЕГ: Хэсгийн хороодод санал авах машин, саналын хуудсууд хүргэгдсэн. 2198 алба хаагч 24 цагаар хамгаалж байна
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.