Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

ОБЕГ-аас ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээг ирүүллээ.

Маргааш буюу 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Мөн энэ сарын 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24..-29 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.

НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгохыг судлах АЖЛЫН ХЭСЭГ хуралдана
НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгохыг судлах АЖЛЫН ХЭСЭГ хуралдана
 
Намрын чуулганыг ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛСЭН Х.Баттулга, С.Лүндэг нар хаврын чуулганы нээлтэд оролцов
Намрын чуулганыг ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛСЭН Х.Баттулга, С.Лүндэг нар хаврын чуулганы нээлтэд оролцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.