Маргааш болох Нийслэлийн АН-ын даргын сонгуульд Майнбаярын Тулгат, Түмэндэлгэрийн Батцогт, Даваасүрэнгийн Бадарсан нар нэр дэвшихээ илэрхийлж, бүртгүүлээд буй. Гурван нэр дэвшигчийг оролцуулсан мэтгэлцээнийг өнөөдөр NTV телевизээс зохион байгууллаа. Энэ үеэ хоттой холбоотой хөгжлийн бодлогыг хэлэлцэх үеэр нэр дэвшигч Т.Батцогт "2012-2016 онд АН-аас гарсан Хотын дарга, түүний баг, боловсон хүчин Улаанбаатарыг өөд нь татсан. Бүрэлдэхүүнд нь ороод ажиллаж байсан. Гэтэл бид одоо тэр зүйлийг харж мөрөөдөөд эсрэг намынханд санал тавихаар нэгийг нь хэрэгжүүлдэггүй. Бүгдийг нь гацаадаг. Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг зорчуулах, дугаарын хязгаарлалт зэрэг шийдэл бол АН-ын санаачилсан л ажил шүү дээ. Хотыг хөгжүүлэхэд 10, 20 жил шаардагдахгүй. 4 жил ХАНГАЛТТАЙ" гэв.
Т.Батцогт: 2012-2016 онд АН-аас гарсан Хотын дарга, боловсон хүчин Улаанбаатарыг өөд нь татсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.