Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: Сүүлийн дөрвөн Хотын даргыг харахад, хаах, хязгаарлах, механик өсөлтийг нь зогсоох гэдэг байдлаар асуудалд хандаад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Маргааш болох Нийслэлийн АН-ын даргын сонгуульд Майнбаярын Тулгат, Түмэндэлгэрийн Батцогт, Даваасүрэнгийн Бадарсан нар нэр дэвшихээ илэрхийлж, бүртгүүлээд буй. Гурван нэр дэвшигчийг оролцуулсан мэтгэлцээнийг өнөөдөр NTV телевизээс зохион байгууллаа. Энэ үеэ хоттой холбоотой хөгжлийн бодлогыг хэлэлцэх үеэр нэр дэвшигч М.Тулгат "Сүүлийн дөрвөн Хотын даргыг харахад, манай хот хэт төвлөрсөн гэж яриад байдаг. Түүнээсээ хаах, хязгаарлах, механик өсөлтийг нь зогсоох гэдэг шийдлийг гаргаж ирж, асуудалд хандаад байна. Жишээлбэл, 2017 онд хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа хүн амын хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. Хамгийн сүүлд шинэ Хотын дарга автомашины улсын бүртгэлийн дугаарыг олгохгүй зэргээр яриад байж байна. Гэтэл дэлхийд ямар ч Хотын дарга хүн амаа хязгаарлаж, боох талаар ярьдаггүй" гэв.

Улаанбаатарт цас орохгүй
Улаанбаатарт цас орохгүй
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.