Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 4,9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт төсөв батлагдсан. Үүнтэй холбогдуулан, төрийн худалдан авах үйл ажиллагааны дагуу шинээр батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн тендерүүд зарлагдана. Ингэснээр ирэх жилийн их бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ гэж ойлгож болно. 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ. Тухайлбал,

  • Зам тээврийн салбарт 1,5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 80 төсөл арга хэмжээ
  • Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл арга хэмжээ,
  • Соёлын салбарт 153,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 44 төсөл арга хэмжээ
  • БХБ-ын салбарт 423,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 59 төсөл арга хэмжээ
  • Эрчим хүчний салбарт 202,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 35 төсөл арга хэмжээ
  • Эрүүл мэндийн салбарт 398,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 784 төсөл арга хэмжээ байна" гэлээ.
Б.Энхбаяр: Гэмт хэргийн сэжигтэй асуудал байвал мөрдөгч шинжээч өөрөө шууд шийдвэр гаргаж, задлан хийдэг
Б.Энхбаяр: Гэмт хэргийн сэжигтэй асуудал байвал мөрдөгч шинжээч өөрөө шууд шийдвэр гаргаж, задлан хийдэг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд