СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Цаг уур, орчин шинжилгээний газраас цаг уурын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул болзошгүй үер ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх

-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх

-Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих

-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх

-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Сангийн яамны ТНБД Б.Анарыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр М.Санжаадоржийг томилохоор болжээ
Сангийн яамны ТНБД Б.Анарыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр М.Санжаадоржийг томилохоор болжээ
 
ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!