П.Батчимэг: COP17-ын зам талбай, цэцэрлэгжүүлэлт, өнгө зүс бүгд том хөрөнгө оруулалт, олон хүний хүч хөдөлмөр орсон нь сайшаалтай

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг "COP-17 эхэллээ. Үр дүн, ач холбогдол өндөр болох энэ арга хэмжээ өнгөлөг, бүтээн байгуулалт чамгүй сайн хийгдсэн байна лээ.

Үлдэх хөрөнгө оруулалт Нийслэл хотод алс хэтдээ олон олон арга хэмжээ зохион байгуулагдахад чиглэгдэх нь ойлгомжтой. Нийслэлийн удирдлагууд анхаарч ажиллаж, хадгалж үлдэх л үлдлээ дээ.

Зам талбай, павильон, цэцэрлэгжүүлэлт, өнгө зүс бүгд том хөрөнгө оруулалт, олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл орсон нь сайшаалтай.

Говь, хээр, талын малчин иргэдийн бодол санааг эртнээс бэлтгэл болгон сонсож, говь, хээр, тал нутгаар явж цөлжилт, бэлчээрийн доройтлыг газар дээр нь судалж, судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн олон арван судлаачид, эрдэмтэд, жирийн малчдын саналыг тусгаж ажилласан гэдэгт итгэнэм.

Монголын асуудал дэлхийн асуудал болохоор энэ олон орны төлөөлөгчид, судлаачид ирсэн нь манай улсын нүүр царайг дэлхийд харуулах том үйл явц боллоо гэж харах ярих хүмүүс их байлаа" гэв.

Баруун салааны гол, Бумбат Рашаанд  16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
Баруун салааны гол, Бумбат Рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
 
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!