Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Оны эцэст дахин 2.8 их наяд төгрөгийн нэмж алдагдал үүсвэл ахин тодотгол хийх нөхцөл үүснэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 38 секунд

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан 2025 оны төсөвт тодотгол хийх тухай мэдээлэл, тайлбар өглөө.

--------------

Тэрбээр "Төсвийн ерөнхий зохицуулагч буюу сайд нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүсэж байгаа. Үүнийг дагуулан Төсвийн хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар хэлэлцүүлгээ эхэлж байгаа. Ингээд Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сарын 31-ны өдрөөр хугацаандаа баталж байх тэр үеийн төсөөлөл, нүүрсний одоогийн тодорхой үнэ, ирэх зургаан сард буюу жилийн эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр дутах төсөөлөл гарсан. Үүндээ тааруулж төсөвт тодотгол хийж тэнцлээ сайжруулах зорилго тавьж байна. 2.3 их наяд төгрөгийн хэмнэлт Төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой. Гэхдээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын яамд 70 хувийн төсвийн бүтэцтэй байдаг. Тиймээс бид аль болох боловсрол, эрүүл мэндийн төсөвт гар хүрэхгүйгээр төсвийн тодотгол хийхээр төлөвлөж байна. Харин бусад яамдын сайд нарт 2.3 их наяд төгрөгийн тодотгол маш хүнд тусаж байгаа. Зарим нэг Засгийн газрын үйл ажиллагааг зогсоох хүртэл ийм арга хэмжээг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2.3 их наяд нь орлого тасалдах дүн. Үүний 535 тэрбум нь төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэмнэсэн. Тэгэхээр төсвийн тодотгол 1.8 их наяд төгрөгийн дүнгээр яригдаж гэдгийг тодруулъя. Тэгэхээр орлогоо зарлагын дүнтэйгээр тэнцүүлж байна гэдэг нь төсвийг алдагдалгүй барих дүрмээ барьж байна гэсэн үг. Хэрэв энэ төсөөллөөс нөхцөл байдал муудвал орлого нэмж тасрах эрсдэлтэй. Энэ үед нэмж алдагдалд орохоор бол ДНБ-ий 3 хувьд хүрэх эрсдэл үүсвэл дахиад тодотгол хийх ёстой. Өөрөөр хэлбэл, дахин 2.8 их наяд төгрөгийн нэмж алдагдал үүсвэл тодотгол хийх нөхцөл үүснэ. Тэгэхээр одоо тодотгол хийхээс их дүн оны сүүлийн хагаст хүрч болзошгүй. Гэхдээ үүнээс бага байхаар хүлээж байна. Сангийн сайдын эрхийн хүрээнд орж буй орлогодоо тааруулж зарлагадаа тааруулах эхний зорилтуудаа тавьсан.

“Т.Доржхандын ахалж буй Эрчим хүчний Үндэсний хороог татан буулгах зөвшилцөлд хүрсэн“
“Т.Доржхандын ахалж буй Эрчим хүчний Үндэсний хороог татан буулгах зөвшилцөлд хүрсэн“
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.