УБТЗ: Өнөөдөр өглөө ОХУ-аас 41 вагон АИ-92 бензин, 53 вагон дизелийн түлш орж ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Түлш, шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор Засгийн газар импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа үед “Улаанбаатар төмөр зам” ХНН тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулах ажлыг хийж байна.

2026 оны 8 дугаар сарын 1-нээс 17-ны өдрийг хүртэлх байдлаар ОХУ-аас АИ-92 бензин 500 вагон 28924 тонныг, АИ-95 бензин 13 вагон 748 тонныг, дизелийн түлш 1313 вагон 79910 тонныг, БНХАУ-аас дизелийн түлш 72 вагон 3922 тонныг, онгоцны түлш 25 вагон 1416 тонныг тус тус хүлээн авч шуурхай тээвэрлээд байна.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр, 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагийн байдлаар ОХУ-аас 41 вагон АИ-92 бензин, 53 вагон дизелийн түлш, БНХАУ-аас 13 вагон онгоцны түлшийг тус тус хүлээн аваад байна.

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
 
Л.Энх-Амгалан: Шинэ загварын дүрэмт хувцас гарсан тул худалдаж ав гэж хүчээр шахах асуудал байж болохгүй гэдгийг хатуу анхааруулъя
Л.Энх-Амгалан: Шинэ загварын дүрэмт хувцас гарсан тул худалдаж ав гэж хүчээр шахах асуудал байж болохгүй гэдгийг хатуу анхааруулъя
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!