Apple Pay ХасБанканд нэвтэрлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 3 секунд

ХасБанк олон улсын дэвшилтэт төлбөрийн систем болох Apple Pay-ийг албан ёсоор нэвтрүүлж, Visa карт эзэмшигч харилцагчдадаа iPhone, Apple Watch зэрэг төхөөрөмжөөрөө хялбар, хурдан бөгөөд аюулгүй төлбөр тооцоо хийх боломжийг олгож байна.

Харилцагч та ХасБанкны бүх төрлийн биет болон виртуал картаа Apple Pay-д холбосноор карт болон бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй бөгөөд ердөө өөрийн iPhone эсвэл Apple Watch төхөөрөмжийг төлбөрийн терминалд ойртуулж, Face ID эсвэл Touch ID-аар баталгаажуулан агшин зуурт гүйлгээгээ хийх боломжтой.

Apple Pay-ийн гол давуу талууд:

Нууцлал, аюулгүй байдал: Apple Pay нь таны картын бодит дугаар, PIN кодыг төхөөрөмж болон Apple-ийн серверт хадгалдаггүй. Гүйлгээ тутамд дахин давтагдашгүй дижитал код (token) ашиглагддаг тул хувийн болон санхүүгийн мэдээлэл тань бүрэн хамгаалагдана.

Илүү хурдан, илүү хялбар: Төлбөр тооцоог NFC технологиор агшин зуурт хийх ба картынхаа PIN кодыг терминал дээр ахин дахин хийх шаардлагагүй.

Дэлхий даяар ашиглах боломж: Гадаад, дотоодын хаана ч Apple Pay тэмдэглэгээ бүхий терминал, ПОС машин дээр саадгүй ажиллана.

Хэрхэн холбох вэ?

XacBank апп-ынхаа InstaXPay сонголтоор нэвтэрч, Apple Pay баннер дээр даран, өөрийн Visa картын доор байрлах Add to Apple Wallet товчийг дарж холбоно.

Хэрэв та ХасБанкны Visa картгүй бол виртуал Visa картыг тэр дороо нээлгэж, Apple Pay-д шууд холбон ашиглах бүрэн боломжтой.

Та яг одоо iPhone эсвэл Apple Watch төхөөрөмж дээрээ ХасБанкны Visa картаа холбож, дижитал төлбөр тооцооны шинэ эрин үед нэгдээрэй.

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
 
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял сонссон М.Батчулуун давж заалджээ
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял сонссон М.Батчулуун давж заалджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!