
Баянгол дүүрэгт 2026 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэг тарих ажлын хүрээнд нийт 34 хорооны 456 байршилд зүлэг тарьж, нийтийн эзэмшлийн 11 байршилд нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулжээ. Тэгвэл 1 болон 3-р хороонд зүлэг тарьсан байршлуудыг танилцуулж байна. Тухайлбал,
1-р хороонд
- 185-р цэцэрлэгийн зүүн талд зүлэгжүүлэлт
- 7а зүүн талд зүлэгжүүлэлт
- 51-р байрны хойд талд зүлэгжүүлэлт
- 57-р байрны зам дагуу зүлэгжүүлэлт
- 68-р байрны хойно, зүүн талд зүлэгжүүлэлт
- 46, 48-р байрны ард, зам дагуу зүлэгжүүлэлт
- Богд-Ар хийдийн баруун хэсэг, тоглоомын талбайд зүлэгжүүлэлтийг хийж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна.
3-р хороонд
- 71-р байрны баруун, зүүн хэсэгт зүлэгжүүлэлт
- 38-р байрны зүүн хэсэгт зүлэгжүүлэлт
- 50-р байрны зүүн хэсэг, зам дагуу зүлэгжүүлэлт
- Вояаж зочид буудлын урд зүлэгжүүлэлт
- Гранд плазагийн баруун болон урд хэсэгт зүлэгжүүлэлт
- Төмөр замын цагдаагийн зам дагууу зүлэгжүүлэлт
- 66-р байрны баруун хэсэгт зүлэгжүүлэлт
- 70-р байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт
- 65-р байрны урд, баруун хэсэгт зүлэг хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, оршин суугчдад ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!