Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн байдаг.

Улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан юм. Тэгвэл Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Мөн дашрамд дурдахад, БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэдгээ илэрхийлээд буй.

Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн
Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн
 
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!