Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 20 гаруй хоногийн өмнө татагдан очсон зэрэг амиа алдсан хэрэг гарсан. Гэвч ар гэрийнхэнд нь хэлэлгүйгээр цогцост шинжилгээ хийсэн гэх асуудал олны шүүмжлэлийг дагуулж буй.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Гэмт хэргийн сэжигтэй асуудал байвал мөрдөгч шинжээч өөрөө шууд шийдвэр гаргаж, задлан хийдэг" гэлээ.
Мөн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цогцост заавал шинжилгээ хийх шаардлагатай учир зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Цогцост хоёр шалтгаанаар буюу гадны нөлөөтэй, эсвэл сэжигтэй байдлаар тохиолдолд нас барсан гэж заасан байдаг" гэсэн байдаг.