Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны гол, Бумбат Рашаан, булгийн усыг хамгаалах, усны нөөцийг хуримтлуулах, байгалийн экосистемийн тэнцвэрийг хадгалах, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Голомт Банк”, “Престиж Инженеринг” ХХК хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бумбатын хөв цөөрмийн төслийн ажил эхэлсэн бөгөөд 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм, 800 гаруй метр явган болон дугуйн зам, 6 байршилд камержуулалт, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг гүйцэтгээд байна.
Бумбатын рашааны орчимд хөв цөөрөм байгуулснаар Улаанбаатар хотын гадаргын усан сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, үерийн усны эрсдэлийг бууруулж,агаарын чийгшил 5-15% нэмэгдэх, тоосжилт 20-50% буурах, 3191 өрхийн 9810 иргэдийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Бумбатын рашаан орчимд дүүргийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын төрийн албан хаагчид, 43 хороо хамтран 10,000 мод тариад байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!