"Интермед" эмнэлэг хэвийн ажиллаж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр өглөө "Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж, улмаар цагдаа, тагнуулын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. Улмаар үзлэг, шалгалт явуулсны дүнд “Интермед“ эмнэлгээс тэсэрч, дэлбэрэх бодис илрээгүй талаар ТЕГ-аас мэдээлсэн ба тухайн анх мэдээллийг өгсөн гэх гадаадын иргэнтэй холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж байгаа юм. Тэгвэл эл үйл явцын дараагаар "Интермед" эмнэлэг мэдэгдэл гаргаж, бүх салбар, нэгж хэвийн ажиллаж байгаа гэж мэдээлжээ.
Үзлэг, шалгалтаар тэсрэх бөмбөг илрээгүй тул “Интермед“ эмнэлгийн бүх салбар хэвийн ажиллаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.