Говьсүмбэр аймгийн шүүхээс "Нэткапитал" ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг гаргасан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Н.Сүндий нь шүүхээс гурван жилийн хорих ял шийтгэгдэж, Говьсүмбэр аймгийн 425-р хорих ангид ял эдэлж байсан. Тэрбээр, хоёр жил 23 хоногийн ял эдэлсэн бөгөөд түүнд 11 сарын ял үлдээд байсан юм. Тэгвэл түүнийг хугацаанаас нь өмнө суллуулахаар ажиллаж, батлан даалтад гаргажээ.
Ташрамд дуулгахад, Түүнийг суллаж буй шалтгаан нь Ч.Сайханбилэгтэй холбоотой мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх гэсэн зорилготой учраас хугацаанаас нь өмнө ийнхүү яаравчлан суллуулахаар ажиллаж эхэлсэн талаар албаны эх сурвалж бидэнд мэдээлж байсан юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.