Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас манай улсад 2023-2027 онд хэрэгжүүлж байгаа Улс орны хөтөлбөрийн энэ оны эхний хагас жилийн тайланг 06 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамны холбогдох удирдлагууд дээрх хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлагналаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлсэн ажлууд болон нийгмийн хамгаалал, халамжийн талаарх бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан. Тэрээр нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлд хамтын ажиллагааг түлхүү чиглүүлэх шаардлагатай байгааг илтгэлдээ дурдсан юм.
Мөн Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа хүүхэд хамгааллын бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хэлэлцүүллээ.