Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Польшийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Уулзалтаар хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар ярилцлаа. Энэ хүрээнд хоёр  талын хувийн хэвшлийнхний харицаа холбоог сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийслэл хотууд гүүр болох ёстой. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хамгийн бат бөх харилцаа  гэдгийг Нийслэлийн ИХТ-ын дарга Р.Дагва  онцолж байлаа. Харин Польшийн элчин сайд Кришцетоф нийслэл хотууд аль ч түвшинд хамтран ажиллах боломжтойг дуулгаад, Польш улсын эдийн засаг 1992 оноос  хойш байнгын өсөлттэй байгаа, жил бүр 5-7 хувийн өсөлттэй гарч байгаа хэмээн онцолсон юм. Иймд Улаанбаатар хоттой эдийн засгийн түвшинд хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар уг асуудлаар удахгүй Монгол улсад албан ёсны айлчлал хийх Польшийн Парламентийн даргын айлчлалын үеэр дэлгэрэнгүй уулзаж ярилцахаар тохиролцлоо. Мөн өнөөдрийн уулзалтын үеэр нийслэл хотуудын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Улаанбаатар хотод Варшав хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж байгуулж тохижуулах  боломжтойг хэлсэн юм.  Түүний энэхүү саналыг элчин сайд сайшаан хүлээн авч, Польш улсын ерөнхийлөгч агсан Качиньскийн нэрээр нэрлэх санал тавилаа.

ЗГ: Г.Жаргалсайхан, Ч.Ганболд нарыг консулаар томиллоо
ЗГ: Г.Жаргалсайхан, Ч.Ганболд нарыг консулаар томиллоо
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.