Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Өчигдрийн түгжрэлийг зохиомлоор үүсгэсэн гэх яриа гаргаж байгаа хүмүүсийн өмнөөс харамсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өчигдөр нийслэл хотод авто замын түгжрэлийн улмаас тэг зогсолт хийсэн. Тэгвэл уг түгжрэлийг олон нийтийн зүгээс зохиомлоор үүсгэсэн байж болзошгүй гэж харж буй.

Тэгвэл уг асуудалд Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг дараах тайлбарыг өглөө. Тэрбээр, "Ийм яриа гаргаж байгаа хүмүүсийн өмнөөс их харамсаж байна. Бас их өрөвдөж байна. Шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарчуудын нийтлэг асуудал болсон түгжрэлийг санаатай үйлдэнэ гэж байж болохгүй.

ТЦА-аас өгсөн мэдээллээр өчигдөр зам дээр олон осол гарсан. Мөн бусад цас болон халтиргаа, гулгаанаас үүдэлтэй. Дэд бүтцүүдийг сайжруулах асуудал яригдаж байгаа. Бас гэрлэн дохиотой уулзваруудыг багасгах асуудлыг ярьж байгаа. Түүнчлэн яг энэ хууль батлагдаад маргааш нь шууд хэрэгжихгүй тодорхой нөхцөлүүд бүрдэж байж хэрэгжинэ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй. Юу юугүй төлбөртэй бүс тогтоох гэж байгаа зүйл биш" хэмээв.

И.Мөнхжаргал: 2024 онд АН-д итгэж, саналаа өгвөл НӨАТ-ын таван хувийг бид хэрэгжүүлнэ
И.Мөнхжаргал: 2024 онд АН-д итгэж, саналаа өгвөл НӨАТ-ын таван хувийг бид хэрэгжүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд