Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: 2024 онд АН-д итгэж, саналаа өгвөл НӨАТ-ын таван хувийг бид хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, "УИХ гүйцэтгэх засаглалдаа эрх мэдлээ алдсан дүр зургийг харлаа. УИХ-ын дарга НӨАТ-ыг таван хувь болгох санаачилга гаргаж, иргэдээс санал аваад 100 мянга гаруй хүний дэмжлэг авсан. Харамсалтай нь УИХ-ын босгыг давуулж чадалгүй, уналаа. Тодруулж, хэлбэл, Сангийн сайд нь унагаачихаж байгааг та бүхэн сая харсан. Иргэддээ өгөх мөнгийг яасан их харамлаж байна вэ. Энэ мөнгө иргэдийн амьдралд маш их нэмэртэй. Хэрэв 2024 онд АН-д итгэж, саналаа өгвөл НӨАТ-ын таван хувийг бид хэрэгжүүлэх болно" гэлээ.

Ц.Даваасүрэн: Тээврийн хэрэгсэлтэй холбоотой соёлгүй харилцаа замын түгжрэлд их нөлөөлж байгаа шүү
Ц.Даваасүрэн: Тээврийн хэрэгсэлтэй холбоотой соёлгүй харилцаа замын түгжрэлд их нөлөөлж байгаа шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд