Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болж, сургагч багш нарыг бэлтгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болж, иргэд тав тухтай орчинд ойлгомжтой, чирэгдэлгүй, шуурхай байдлаар тусламж үйлчилгээ авах боломж бүрджээ. Тус стандартыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зааж зөвлөх сургагч багш нарыг бэлтгэх сургалт өчигдөр Эрүүл мэндийн яамны "Б" танхимд боллоо.

Эрүүл мэндийн байгууллага иргэдэд ойлгомжтой, чирэгдэлгүй, шуурхай байдлаар тав тухтай орчинд эрүүл мэндийн ээлтэй үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч хоорондын харилцааны үл ойлголцлыг бууруулах, иргэдийн үйлчлгээ авах үеийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байх гол нөхцөл юм.

Иймд ЭМС-ын 2023 оны А/35 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний стандартыг боловсруулан, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн С/31 дүгээр тушаалаар "Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага" MNS 7014:2023 стандарт шинээр батлагдаж, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.

Тус стандартыг эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад танилцуулах, сурталчлах, байгууллагын түвшинд хэрэгжилтийг зохион байгуулах сургагч багш бэлтгэх хэрэгцээтэй байгаа тул "Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт"-ын хэрэгжилтийг зохион байгуулах сургагч багш бэлтгэж байна. 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газар, нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 30 эмнэлгийн мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэсэн.

Сургалтыг энэхүү стандартыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс бүрдсэн баг удирдан явуулж байна. Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд сургалтаар эрүүл мэндийн үйлчилгээний зорилго, үнэт зүйл, үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагын гадаад, дотоод орчин, эрүүл мэндийн ажилтанд тавих ерөнхий шаардлага, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ түүнд үүсч болохуйц асуудал, бэрхшээл, зөрчил, үл ойлголцлыг нотолгоонд суурилан илрүүлэх арга зүй, сургагч багшийн үүрэг, хяналт-шинжилгээ, эргэх холбоо зэрэг цогц чадамж бүхий агуулгад суралцахыг зорьж байна.

Сургалтын үр дүнд Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулахад шаардагдах мэдлэг, чадвар, хандлага бүхий сургагч багш бэлтгэгдэн, эрүүл мэндийн үйлчилгээний талаар цэгцтэй ойлголттой, цогц мэдлэгтэй, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, нотолгоонд суурилсан үйлийг судлах арга зүй, ажлын байранд эмнэлгийн мэргэжилтэн, ажилтныг дэмжих үйл ажиллагаанд суралцаж, бусдад үлгэрлэгч сургагч бэлтгэгдэнэ.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.