Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найман настай охиныг хүчиндэж, нүхэн жорлонд хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Найман настай охиныг хүчиндэж, хөнөөгөөд, жорлонд хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, найман настай охины хоолойг боон амь насыг нь бүрэлгэн нүхэн жорлонд орхисныг тухайн айлынхан мэдэж, цагдаагийн байгууллагад хандснаар хэрэг ил болсон. Хүүхдийн цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран гаргасан байдаг.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээд нь 21 настай, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нэгэн бөгөөд тухайн хэргийг үйлдээд оргон зайлсан байхад нь цагдаагийнхан саатуулсан байдаг. Тухайн этгээд 2002 онд төрсөн, охины ахынх нь найз гэх А бөгөөд ял эдэлж, хорих ангиас дөнгөж суллагдаад байжээ.

БАЙНГЫН ХОРОО: Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг он дуустал СУНГАХ санал гаргажээ
БАЙНГЫН ХОРОО: Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг он дуустал СУНГАХ санал гаргажээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.