Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэжигтэн автомашины улсын дугаараа БУДАЖ далдалсан байсан“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 22 секунд

Аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймагт 12 настай охин алга болсон талаар бид мэдээлсэн. Эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд охиныг машиндаа авч явсан этгээдийг саатуулан байцааж байгаа билээ.

Тэгвэл уг асуудлаар Дорноговь аймгийн Сайншанд сумын цагдаагийн алба хаагч "Дорноговь телевизэд" өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Эрэн хайх ажиллагаа ямар үе шаттай явагдаж байна. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Дорноговь аймгийн Сайншанд сумын 15 албан байгууллагын хяналтын камерыг шүүж үзэхэд охиныг авч явсан байж болзошгүй сэжигтний маршрут чиглэлийг тогтоон ажилласан. Сэжигтэн охиныг авч явсан гэх газарт 2 удаа эргэн ирсэн нь бичигдсэн.

-Тухайн сэжигтний автомашины улсын дугаарыг олж тогтоосон уу?

-Бид камерын бичлэгийг Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлж нягтаршилтай болгосон. Гэвч тухайн сэжигтэн улсын дугаараа будаж далдалсан байсан.

-Одоогоор нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна вэ?

-Эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-аас Мандах сум руу нисдэг тэрэг гаргасан. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байна. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг Өмнөговь аймгаас баривчилсан.

-Сэжигтний анхны мэдүүлэг яг юу байсан бэ?

-Сэжигтний анхны мэдүүлэг нь хохирогчийн амь насыг хөнөөсөн гэж хэлсэн. Харин хоёр дахь мэдүүлэг дээрээ охин амьд байгаа гэх мэдүүлгийг өгсөн. Үүнийг харахад тухайн гэмт этгээд мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатай саад учруулах, удаашруулах байдлыг гаргаж болзошгүй байна.

Мөн сэжигтэн хохирогч охиныг саарал өнгийн Приус-20 маркын автомашинд суулган авч явсан бол араас нь такси үйлчилгээнд явж байсан хар Приус-20 маркын тээврийн хэрэгсэл явж байгаа нь теле камерт бичигдсэн.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.