Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, шаардлагатай тохиолдолд жагсаал хийхээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр 11.00 цагт шаардлагынхаа хариуг авахаар БШУЯ-ны гадна цуглаан зохион байгуулахаар болжээ. Мөн тэд олон нийтэд хандан уриалга гаргасан байна.