Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж, Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлээд байсан. Тэгвэл эл асуудлыг хэлэлцэхээр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралджээ. Ийнхүү М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг Ерөнхийлөгчид өргөн барьжээ.
Эргэн сануулахад, М.Бадарчийн А сорьцоос метенолон гэх допингийн төрлийн хориотой бодис илэрсэн ч М.Бадарч үгүйсгэн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж, өөрөө хяналт тавихаа мэдэгдсэн байдаг. Улмаар Б сорьцын хариу эерэг гарч, допинг илэрсэн нь тогтоогдсон.