УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын арга хэмжээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тус баяр нь залуусын хүсэн хүлээдэг баяруудын нэг болсон бөгөөд ном сонирхогчид хийгээд зохиолч нар нэг дор цуглах боломжтой баяр юм. Тэгвэл энэ жил анх удаа анхны тусламжийн цэг номын баярт нэгдсэн бөгөөд тус цэгээс хүмүүс анхны тусламжийн ном авч болохоос гадна анхны тусламж үзүүлэх заавар, зөвлөгөөг авах боломжтой юм. Иймд манай сайтын сурвалжлах баг тус асраар зочилж, АШУҮИС-ийн оюутан Ш.Энхбаяраар анхны тусламж хэрхэн хийх талаарх зөвлөгөөг авлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!