“Ханжоу 2022” Азийн наадамд оролцохоор Хөлбөмбөг, Волейболын шигшээ багууд БНХАУ-ыг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

"Ханжоу 2022" Азийн наадамд оролцохоор Монголын Хөлбөмбөг, Волейболын шигшээ баг БНХАУ-ын "Ханжоу" хотыг зорилоо.

Тус наадам эхлэхэд таван хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд ур чадвараа сорих Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ баг өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын Ханжоу хотыг зорилоо. Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны багуудтай оноолт таарсан бол волейболын эрэгтэй шигшээ “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөх хуваарь гарчээ.

Тоглолтын хуваарь /хөлбөмбөг/:

  • Есдүгээр сарын 19-ний 16:00 цагт: Монгол – Вьетнам
  • Есдүгээр сарын 21-ний 16:00 цагт: Монгол – Саудын Араб
  • Есдүгээр сарын 24-ний 19:30 цагт: Монгол – Иран

Тоглолтын хуваарь /Волейбол/:

  • Есдүгээр сарын 19-ний 14:30 цагт: Монгол – Пакистан
  • Есдүгээр сарын 21-ний 19:00 цагт: Монгол – Тайвань
Г.Занданшатар:  Эмэгтэйчүүдийн манлайлал дор банк, санхүүгийн салбар хөгжиж байна
Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн манлайлал дор банк, санхүүгийн салбар хөгжиж байна
 
ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Э.Дэлгэрмаа эх орондоо ирлээ
ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Э.Дэлгэрмаа эх орондоо ирлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!